Яагаад Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөр (B.Sc) нь байгаль-эхийг хамгаалах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хүрээлэн буй орчны тогтвортой байдалд болон нийгэм эдийн засгийн хөгжилд экосистемийн үйл ажиллагааг, түүнд гол үүрэг гүйцэтгэгч ус, агаар, хөрсний нөөцийг танин мэдэх нь нэн чухал гэдгийг оюутнуудад таниулан, сургадаг. Тус хөтөлбөрөөр суралцан төгсөгчид нь хүрээлэн буй орчны бохирдлыг хянах, нөхөн сэргээх боломжийг судалж, түүнийг үйлдвэр, уул уурхайн салбар, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт бусад нөхөн сэргээлт шаардлагатай салбаруудад нэвтрүүлнэ.  
 


Яагаад Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?
 
Хэрэглээнд тулгуурласан Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр хөтөлбөр нь уг мэргэжлийн оюутнуудад ирээдүйн ажлын байрны шаардлагад нийцсэн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Инженерийн чиглэлийн зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг чадварыг олгодог. Хүрээлэн буй орчны инженерийн бусад инженерүүдээс ялгагдах шинж чанар нь аливааг зөвхөн техник талаас нь буюу нэг талаас хардаггүйд оршино. Хэдийгээр техникийн туршлага нь чухал боловч хүрээлэн буй орчны инженерүүд нь аливаа технологийг нэвтрүүлэхэд түүний хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг тооцож, олон талыг харсан нэгдсэн шийдлийг хөгжүүлдэг.  

МГТИС-ийн Хүрээлэн буй орчны Инженерийн сургалтын хөтөлбөр нь өргөн цар хүрээг хамардаг. Тухайлбал, газар зүй ба хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент, үүнд ус, хөрс ба агаар (бохирдлыг хянах аливаа технологид онцгой ач холбогдол  өгдөг), хатуу хог, хаягдал дахин боловсруулах менежмент, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх зэрэг болно. 

Хүрээлэн буй орчны инженерүүд нь бид бүхний өмнө болон ирээдүйд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх цогц шийдлийг гаргах, хөгжүүлэхэд бэлтгэгддэг. Тус бакалаврын хөтөлбөрийг төгсөгчид нь ирээдүйн мэргэжлийн ажил болон эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, чадварыг бүрэн эзэмшинэ. Төгсөгчид Монгол орны болон бусад аль ч орны хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх технологийн мэдлэгтэй болохоос гадна мөн техник-төвтэй аргуудын хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг үр дагавруудын талаар мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн шинжлэх ухаан, инженерийн салбарын өргөн мэдлэгтээ тулгуурлан мэргэжлийн инженерүүд, судлаачид, дадлага туршлагатай мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой юм. Ингэж хамтран ажилласнаар салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрэх нөхцөл бүрдэнэ. 
 
Яагаад МГТИС-ийн Инженерийн зэрэг эзэмших хэрэгтэй вэ?

МГТИС-ийн заах арга зүй болон судалгаа, эрдэм шинжилгээ нь дадлагад-суурилсан, мөн бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэн дэмжихэд чиглэгддэг. Уг дадлагад-суурилсан сургалт нь оюутны мэргэжлийн болон хувь хүний хөгжилд ахиц, дэмжлэг үзүүлдэг. МГТИС нь Европын боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний чанар, стандартыг мөрдлөг болгож буй олон улсын сургууль бөгөөд Монгол Улсын Дээд боловсролын салбарт шинэчлэл хийж буй загвар сургууль.
 
 

Монгол оронд төдийгүй дэлхий дахинд хүрээлэн байгаль орчны доройтол ихсэж байгаагаас шалтгаалан Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна. Өнөө үед бүхий л салбарын аж ахуй нэгж, байгууллагуудад “Байгууллагын хүрээлэн буй орчны хариуцлага” (БХБОХ)-ын тогтолцоо бий болсон. Учир нь аль ч салбарын үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд тодорхой үр нөлөө үзүүлдэг тул энэ чиглэлийн инженерүүд нь эдгээр үр нөлөөллийг үнэлэх болон бууруулах шаардлагатай. 

Монгол оронд, түүхий эд, материалын салбар нь хүрээлэн буй орчны мэргэжилтнүүдэд ажлын байрны олон сонголтыг олгож байна. Үүнээс гадна, үйлдвэр, орон нутгийн болон төрийн байгууллагууд (жишээ нь: хүрээлэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн дээд шатны байгууллага, болон орчны бохирдлыг бууруулах агентлагууд), мөн үндэсний болон олон улсын Төрийн бус байгууллагууд (жишээ нь: агаарын бохирдлын хяналт, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслүүдэд), мөн үйлчилгээний салбаруудад, тухайлбал, Орон сууц, нийтийн аж ахуйн газар зэрэгт мэргэшсэн хүрээлэн буй орчны инженерүүд дутагдалтай байна. Цаашилбал, банкны болон даатгалын салбарт ч хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээ тодорхойлох төслүүдэд ажиллах боломжтой. 

МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөр нь суралцагчдад Хүрээлэн буй орчин ба Инженерийн мэргэжлийн чиглэлээр өргөн цар хүрээгээр ажиллах мэдлэгийг эзэмшүүлдэг. Бүх хичээлийг олон улсад бэлтгэгдсэн Монгол, ХБНГУ болон олон улсын багш, мэргэжилтнүүд зааж байна. Уг хөтөлбөр нь олон улсын боловсролын стандартыг хангасан ба төгсөгч оюутнуудад Европын Холбоо болон бусад оронд үргэлжлүүлэн суралцах таатай нөхцөлийг бий болгосныг үнэлэн Европын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага "ACQUIN" нь магадлан итгэмжилсэн юм. Учир нь англи хэл дээр олгогдож буй боловсрол нь цаашлаад оюутнуудад олон улсын түвшинд ажиллах боломжийг олгож байгаа юм.  

Уг сургалтын хөтөлбөр нь урт хугацааны дадлагад суурилсан. Танхимын хичээлээс гадна оюутнууд лаборатори, талбайн сургалтад хамрагддаг. Танилцах хичээл буюу экскурс, мөн мэргэжлийн дадлага нь оюутнуудад ирээдүйн ажлын байраа олох, цаашид ажиллах салбараа сонгох боломжийг олгодог. 

МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • МГТИС-ийн Англи хэлний шалгалтад С1 /ахисан/ болон В2 /ахисан дунд/ түвшин хангасан байх
  • ЭЕШ-д Математик, Физикийн хичээлүүдэд 650 ба түүнээс дээш оноо авсан байх

Сургалтын төлбөр:

Бакалаврын хөтөлбөр: 1 кредит нь 108,000 төгрөг
Дотуур байрны төлбөр: 4 хүнтэй өрөө - жилийн 520,000 төгрөг

МГТИС нь сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон болон санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудад дэмжлэг үзүүлдэг. Бид оюутнуудад зориулсан тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлэн ажиллаж байна. Манай оюутнуудын тал хувь нь тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгтэй суралцаж байна.

Оюутнууд эхний дөрвөн улиралд инженерийн мэргэжлийн суурь Шинжлэх ухааны хичээлүүд, мөн техникийн Англи хэлний хичээлийг судална. Газарзүй, Геоэкологи болон Чулуулгийн шинж чанарын хичээлүүд нь оюутнуудыг ирээдүйн Хүрээлэн буй орчны мэргэжлээ тодорхойлох суурь болдог. 

Оюутнууд тус хөтөлбөрийн 5-р улирлаас 8-р улирал хүртэл Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологийн чиглэлээр мэргэшнэ. Үүнд дараах хичээлүүд багтдаг. 

5-р семестр 7-р семестр
  • Хөрс судлал
  • Усны менежментийн үндэс
  • Агаар, түүний бохирдол
  • Газарзүйн Мэдээллийн Систем
  • Түүхий эд түүний дахин боловсруулалт
  • Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл Ахуй
  • Сонгон судлах хичээлүүд
  • Усан Хангамж
  • Хатуу хог хаягдал боловсруулах технологи
  • Шинжлэх ухааны өгүүлэл
  • Сонгон судлах хичээлүүд
6-р семестр 8-р семестр
  • Бохир ус цэвэрлэгээ
  • Уул уурхай ба Хүрээлэн буй орчин
  • Эрчим хүчний систем
  • Үйлдвэрлэлийн дадлага
  • Сонгон судлах хичээлүүд
  • Бохирдолтой талбайн нөхөн сэргээлт
  • Төгсөлтийн судалгааны төсөл
  • Бакалаврын диплом
  • Сонгон судлах хичээлүүд

Тус сургалтын хөтөлбөрт тусгагдсан урт хугацааны үйлдвэрлэлийн дадлага нь 6-р улиралд 14 долоо хоногийн хугацаатай, Төгсөлтийн судалгааны төсөл нь 8-р улиралд байдаг. Төгсөлтийн судалгааны төсөл нь МГТИС-ийн төгсөх ангийн оюутнууд багаар ажиллан Монголын аж үйлдвэрүүдээс ирсэн бодит жишээ бүхий асуудлыг шийдвэрлэх гарцыг олж, дэвшүүлдэг. 

  1. Байгаль орчны асуудлуудад анхаарлаа хандуулаарай.
  2. Байгаль орчны бохирдлыг бууруулах технологиудыг сонирхон үзээрэй.
  3. Газарзүй, Биологи, Хими, Физикийн чиглэлээр сайн мэдлэгтэй байх.
  4. Тасралтгүй сурч мэдэхийг хичээгээрэй.
  5. Урт хугацааны зорилгодоо анхаарлаа төвлөрүүлээрэй.
  6. Бизнес, технологи, байгаль орчныг хамгаалах асуудлыг цогц байдлаар авч үзэх.
  7. Агаар, ус, хөрс зэрэг байгалийн нөөцийг сонирхож үзээрэй.
  8. Шаргуу ажиллан тууштай байгаарай.
  9. Өөр хоорондоо ялгаатай, олон төрлийн хүмүүстэй харилцах хамтын ажиллагааг үнэлж цэгнэ.
  10. Өнөөгийн техник технологид шүүмжлэлтэй хандаж, ирээдүйн талаар бодож үзээрэй.