Яагаад Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Эдийн засагч инженер” бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь шинээр байгуулагдаж байгаа болон одоо ажиллаж буй үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах зорилгоор инженерийн мэдлэгийг санхүү, удирдлагын мэргэжлийн ур чадвартай хослуулан эзэмших хүсэлтэй залууст шаардлагатай мэдлэг чадварыг олгох хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, түүхий эд болон тоног төхөөрөмжийг зохистой ашиглах, цаг хугацаа, бараа материал, хүний болон санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах замаар үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах ур чадварт суралцах юм. Аливаа улс орон төдийгүй, дэлхий нийтэд хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах тухай ухамсар, соёл нэмэгдэхийн хэрээр Эдийн засагч инженерүүд нь олон талт салбар хоорондын чухал холбогч нь болж байна. Тиймээс МГТИС-ийн төгсөгчид Үйлдвэрлэл, Уул уурхай, Эрчим хүч, Логистик, Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Зөвлөх үйлчилгээ, Нийтийн үйлчилгээ, Хотын захиргааны болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад ажил эрхэлж байна.



Яагаад Эдийн засагч инженер мэргэжлийг сонгох хэрэгтэй вэ?

Эдийн засагч инженерийг бэлтгэх бакалаврын хөтөлбөрийн зорилго нь хүн, материал, эрчим хүчийг бүтээлчээр нэгтгэн систем удирдах чадварыг оюутанд олгох зорилгоор инженер, эдийн засаг болон бизнес удирдлагын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэхэд оршино. Энэ хөтөлбөрт процессын инженерчлэл, үйл ажиллагаа буюу үйлдлийн судалгаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, инженерчлэлийн дизайн, маркетинг, төслийн менежмент зэрэг сэдэв хамаарна. МГТИС-д энэ мэргэжлээр суралцахдаа Та инженерийн болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг явуулах ур чадварыг эзэмших болно. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Та Монголдоо болон олон улсад амжилттай ажиллахад бэлтгэгдэх боломжтой.
 
Яагаад МГТИС-д Инженерийн зэрэг авах хэрэгтэй вэ?

МГТИС-ийн хичээл, судалгаа нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх дадлагад суурилсан чиг баримжааг баримталдаг. Оюутнуудын дадлагад суурилсан чадвар, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн дэмжлэг, олон улсын их сургууль гэсэн шинж чанар нь МГТИС-ийг Монгол дахь загвар их сургууль гэдгийг тодотгож байгаа юм. “Эдийн засагч инженер”-ийн бакалавр нь Европын стандартын дагуу 240 кредит цагтай дөрвөн жилийн боловсролын хөтөлбөрийг дагаж мөрдөж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэл нь оюутнуудыг Европын холбоо болон бусад улс оронд үргэлжлүүлэн суралцах уян хатан боломжийг олгодог. Сургалтын хэл англи хэл тул (дараа нь Герман хэл ордог) оюутнууд олон улсын хэмжээнд ажиллах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрүүд нь дадлагад суурилсан сургалтыг голчилдог. Лекцээс гадна оюутнуудыг ажлын талбайд, лабораторид бэлтгэдэг. Тойрон аялал, дадлага олгогчидтой хийх уулзалтууд, мэргэжлийн дадлагын ажил зэрэг нь оюутнуудыг боломжит ажил олгогчидтой холбох, тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийнх нь талаар ойлголт өгөхөд тустай. Эцэст нь хэлэхэд, олон улсын (Герман) туршлагыг эх орондоо эзэмшиж, үр шимийг хүртэж буй нь МГТИС-д инженерийн боловсролыг олгож буйн гол мөн чанар юм.
 
 

Энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ ойрын арав гаруй жилд дунджаар жилийн 8-10 хувиар өсөх тооцоо гарч байгаа нь бусад мэргэжлийн хөдөлмөр эрхлэлтийн урьдчилсан тооцоотой харьцуулбал харьцангуй өндөр байна. Учир нь эдийн засагч инженер нь гүйцэтгэж буй ажлын хэлбэрийн хувьд ч, ажиллаж буй үйлдвэрлэлийн салбарын хувьд ч уян хатан байх боломжтой. Эдийн засагч инженерүүд нь үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг учир ямар ч үйлдвэрлэлийн салбарт хувь нэмэр оруулах боломжтой. Тэд аж үйлдвэрийн төдийгүй, инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ, хөгжил ба судалгаа, бөөний худалдаа гэх мэт бүхий л салбарт ажилладаг.

Өнөө цагт томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хандлага өсөж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга барилд огцом өөрчлөлт орж энэ салбар өндөр өсөлттэй байгаа нь мэргэжлийн, шинжлэх ухааны, зөвлөх байгууллагын бүхий л салбарт эдийн засагч инженерүүд хэрэгтэй болж байна. Мөн мэдээллийн шинэ технологи ашиглан үйлдвэрлэлийг автоматчилах хүсэлтэй компаниудын тоо өсөх тусам тэнд үйлдвэрлэлийн инженерчлэлээр суралцсан хүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эдийн засагч инженер эрэлттэй болох магадлал өндөр байна. 

Үйлдвэрлэлийн процесс инженерчлэлээр суралцсан хүмүүсийн эрхэлдэг ажлын жишээ дурдвал:

  • Чанарын инженер, системийн инженер, автоматчиллын инженер, барилгын засвар үйлчилгээний инженер, төслийн инженер, нийлүүлэлтийн чанарын инженер, ложистикийн инженер, өгөөжийн инженер, автоматчилал хяналтын инженер, үйл ажиллагааны инженер, эрүүл ахуй аюулгүй байдлын инженер
  • Үйл ажиллагааны менежер, төслийн менежер, үйлдвэрийн системийн менежер, үйлдвэрийн инженерчлэлийн менежер, чанарын инженерчлэлийн менежер, найдвартай ажиллагааны менежер, архитектур инженерчлэлийн менежер,
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгч, удирдлагын шинжээч, өртөг шинжээч, чанарын шинжээч, ложистикч, чанарын хяналтын байцаагч гэх мэт.

МГТИС-ийн эдийн засагч инженерийн хөтөлбөрийн хүрээнд бид оюутнуудаа эдийн засаг, менежмент болон инженерийн шинжлэх ухааны олон талын мэдлэгтэй танилцуулан, тэрхүү мэдлэгээ холбон шинжлэх, уялдуулан сэтгэх ур чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйд тулгарах өргөн хүрээний хариуцлагыг хүлээх чадавхыг нь төлөвшүүлдэг. Тиймээс энэ хөтөлбөр Монголд анхдагч бөгөөд манай сургуулийг эдийн засагч инженер мэргэжлээр төгсөгч нь дараах ур чадвартай болно. Үүнд:

  • Аливаа үйлдвэрлэлийн үйл явцад математик, инженер, эдийн засгийн ухааны зарчмыг ашиглан системийн оновчлол хийх,
  • Үйлдвэрлэлд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх үүднээс мэдээллийн шинжлэх ухаан ашиглан их өгөгдөл буюу "big data"-нд шинжилгээ хийх, 
  • Асуудлыг цогцоор нь таньж дүн шинжилгээ хийхдээ эдийн засаг болон инженерчлэлийг хосолж нэгдмэл шийдэл гарган олон янзын салбар ажиллах,
  • Үйлдвэрлэлийн үйл явцад үүсэж буй үнэ цэнийн  гинжин хэлхээг удирдах,
  • Олон салбарын ялгаатай мэдлэгтэй гишүүдээс бүрдсэн багт ажиллаж, салбар дундын цогц асуудлыг шийдвэрлэх үүднээс тэдгээрийг утга учиртай холбон ажлыг нь уялдуулах,
  • Үйл явц, хүмүүсийг хооронд нь уяж холбох,
  • Өөрсдийн мэргэжлийн хүсэл зорилгодоо тохируулах

МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • МГТИС-ийн Англи хэлний шалгалтад С1 /ахисан/ болон В2 /ахисан дунд/ түвшин хангасан байх
  • ЭЕШ-д Математик, Физикийн хичээлүүдэд 650 ба түүнээс дээш оноо авсан байх
Сургалтын төлбөр:

Бакалаврын хөтөлбөр: 1 кредит нь 108,000 төгрөг
Дотуур байрны төлбөр: 4 хүнтэй өрөө - жилийн 520,000 төгрөг

МГТИС нь сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон болон санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудад дэмжлэг үзүүлдэг. Бид оюутнуудад зориулсан тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлэн ажиллаж байна. Манай оюутнуудын тал хувь нь тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгтэй суралцаж байна.

5-р семестр 7-р семестр
  • Санхүү I
  • Стратеги ба маркетингийн менежментийн үндэс
  • Төслийн менежемент
  • Инженерийн сонгон суралцах хичээл
  • Эрүүл мэнд-Аюулгүй байдал-Хүрээлэн буй орчин
  • Сонгон суралцах хичээл
  • Нийлүүлэлтийн гинжин удирдлага
  • Үйл ажиллагааны менежмент
  • Шинжлэх ухааны бичвэр
  • Инженерийн сонгон суралцах хичээл  
  • Бизнесийн сонгон суралцах хичээл
  • Сонгон суралцах хичээл
6-р семестр 8-р семестр
  • Санхүү II
  • Бизнесийн мэдээлэл зүй
  • Инженерийн сонгон суралцах хичээл
  • Үйлдвэрлэлийн дадлагын ажил
  • Сонгон суралцах хичээл
  • Чанарын менежмент
  • Төгсөлтийн судалгааны төсөл
  • Бакалаврын дипломын ажил
  • Сонгон суралцах хичээл
  •  

  • Шинэ орчинд өөрийгөө сориход ямагт бэлэн бай
  • Тогтсон арга замыг байнга бүү дага, хайрцгаасаа гарахад гэмгүй
  • Эдийн засагч инженерүүд олон салбарын мэргэжилтнүүдийг холбож ажилладаг тул харилцааны чадвар сайтай байх нь чухал
  • Ажилдаа эергээр хандаж, сониуч байхад огт илүүдэхгүй
  • Өөр мэргэжлийн хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх ур чадвар хамгийн чухал
  • Зарим тохиолдолд агшин зуур шийдвэр гаргах шаардлага гардаг тул богино хугацаанд асуудал шийдэх ур чадвартай байх хэрэгтэй
  • Зөв хийж чадвал ганцаар ажилласнаас баг бүрдүүлж ажиллах нь илүү бүтээмжтэй байдаг
  • Төсөөлж чадаж л байгаа бол бүх зүйл боломжтой шүү