Бизнесийн ухааны магистр (MBA): Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент

“Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент” (IMRE) магистрын хөтөлбөр (MBA) нь Бизнесийн менежмент, Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, Уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой хүнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоно. Энэхүү магистрын хөтөлбөр нь дээрх гурван салбар дундын дутуу орон зайг холбож өгдөг учраас бид “Ногоон MBA” гэж онцгойлон нэрлэж байна. Өнөөгийн дэлхий дахинд “ногоон байх” гэдэг нь бизнесийн өсөлт хөгжил, ашгийн чухал замнал боллоо. 2018 онд 14 орны 1400 орчим шийдвэр гаргагч нараас авсан "HSBC" судалгаагаар дэлхий дахинд компаниуд хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх нь үндсэн чухал асуудал болоод байгааг онцолсон. 
 

 
Яагаад Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (MBA) зэргийг эзэмших хэрэгтэй вэ? 
 
“Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн олон улсын менежмент”-ийн (IMRE) хөтөлбөр нь Инженерийн болон Шинжлэх ухааны судлаачдыг удирдах түвшний MBA зэрэгтэй болоход зориулан загварчилсан хөтөлбөр юм. Энэ сургалтын хөтөлбөрөөр таныг XXI зууны хүрээлэн буй орчин, шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай дэлхийн менежментийг хос хэл дээр эзэмших боломжийг олгоно. Алсын хараатай компаниуд тогтвортой хөгжлийн бизнес үйл ажиллагааг өөртөө нэвтрүүлж эхэлсэн бөгөөд нэн түрүүнд нөөцийг үр ашигтай бүтээгдэхүүн болгох, хог хаягдлыг бууруулах чиглэлд анхаарч байна. Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент хөтөлбөр нь дээрх онцлогоороо Азид байгаа бусад MBA хөтөлбөрүүдээс ялгардаг.  

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (MBA)-ийн онцлог нь юу вэ?
 
МГТИС-ийн MBA хөтөлбөр нь олон улсын түвшинд ажиллах чадвартай ирээдүйн Монголын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зориулагдсан бөгөөд ажлын хажуугаар суралцах боломжийг олгодог. Улаанбаатар хот дахь МГТИС-ийн байранд ажлын өдрүүдэд оройн цагаар болон Бямба гарагт хичээллэдэг. Европын (Герман) стандартаар нийт 120 багц цаг (ECTS), нэг семестрт 30 багц цаг (ECTS)  судална. Сургалт Англи хэл дээр явагдана.


 
Яагаад та MBA зэргийг МГТИС-д эзэмших хэрэгтэй вэ? 

МГТИС нь дадлагад суурилсан сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг. Ийнхүү дадлагад суурилсан сургалт явуулснаар мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Тус сургуулийн олон улстай хамтарсан онцлог нь Монгол Улсын боловсролын системд Европын холбооны сургалтын чанарыг нэвтрүүлсэн ба Монгол Улсын дээд боловсролын салбарт загвар жишээ болж буйгаараа онцлогтой. Бизнесийн удирдлагын магистрын MBA зэрэг олгох “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент” хөтөлбөр нь Европын стандартын 120 багц цаг (ECTS) бүхий хоёр жилийн сургалтын хөтөлбөр юм. Тус олон улсын MBA хөтөлбөр нь манай хамтрагч Германы Фрайбергийн Технологийн Их сургуулийн (Technische Universität TU, Bergakademie Freiberg) нэг загвар хөтөлбөр юм. Энэхүү олон талт MBA хөтөлбөр нь Дэлхийн болон Монгол Улсын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын эрэлт хэрэгцээнд нийцсэн байдгаараа ихээхэн чухал. Сургалт Англи хэлээр явагдах тул суралцагч нь олон улсын түвшинд ажиллах бүрэн чадвартай болно. Мөн MBA хөтөлбөр дадлагад суурилсан учир танхимын хичээлээс гадна судалгааны дадлага, уул уурхай, бизнес, хүрээлэн буй орчны салбарын хэлэлцүүлэг, хурал уулзалтад оролцож мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллана. Ингэснээр цаашид өсөн дэвших өндөр боломжууд таныг хүлээж байна.

MBA Бизнесийн удирлагын магистр зэрэг нь маш олон боломжийг танд олгоно. 

  • Нэгдүгээрт, дэлхийд үнэлэгдэх олон улсын бизнесийн удирлагын MBA зэрэг болно. 
  • Хоёрдугаарт, MBA зэрэг нь таныг ямар ч байгууллагад тэргүүлэгч, удирлагын түвшинд ажиллах чадварыг илтгэнэ. 
  • Гуравдугаарт, илүү өндөр орлоготой болно. Жишээлбэл, Герман болон барууны хөгжингүй оронд B.Sc./B.Ec. болон MBA зэрэгтэй хүний жилийн цалингийн зөрүү 8,000 - 12,000 EUR байдаг. 
  • Дөрөвдүгээрт, MBA зэрэгтэй болно гэдэг нь таны амжилтыг илтгэж, товч намтрыг тань тодоор чимж өгнө.  
Олонх компани бизнесээ амжилттай явуулахын тулд MBA зэрэгтэй хүнийг сонгон авах сонирхолтой байдаг. Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн хөтөлбөр төгсөгчдөд ийм гайхалтай боломж сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, байгаль орчин хамгаалал, байгалийн нөөц ашиглалт, олборлолт, эрдэс боловсруулалт, дахин боловсруулалт зэрэг салбарт нээлттэй байна. Үүнээс гадна "Green MBA" зэрэгтэй болсноор хөрөнгө оруулалтын корпорацийн зөвлөх, техник тоног төхөөрөмж борлуулагч, тээвэр зуучлалын компаниудад ажиллах боломжтой юм. 

МГТИС-ийн Магистрын хөтөлбөрт элсэн суралцахад дараах шаардлага тавигдана:

  • Инженерийн болон Шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй байна. 
  • Англи хэлний түвшин тогтоох тестийн шаардлага хангасан оноотой байна. (TOEFL 80, IELTS 6.5) 
  • МГТИС-ийн бакалаврын зэрэгтэй төгсөгч тус хөтөрбөрт элсэх тохиолдолд англи хэлний тестийн оноо шаардлагагүй.
  • Ажлын туршлага давуу тал болно. 
Сургалтын төлбөр:

Олон улсын тэргүүлэх MBA зэрэг эзэмшихэд өртөг өндөр байдаг ч МГТИС-ийн сургалтын төлбөр харьцангуй боломжийн байдаг.
Нэг багц цаг (ECTS) нь MNT 133,000 төгрөг; нэг жилийн MNT 7,980,000 төгрөг. 

Хэрэв та эхний семестрт хичээлийн 5 модулийг бүрэн судалсан тохиолдолд МГТИС-иас 25 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Мөн бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээлттэй. МГТИС нь ажил эрхэлж буй суралцагчдаа дэмжих уян хатан нөхцөлтэй. 

Элсэлтийн бүртгэл:

Элсэлт долдугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй явагдаж, MBA хөтөлбөр нь 10-р сард эхэлнэ.
Дараах хаягаар IMRE@gmit.edu.mn бүртгэлд шаардлагатай материалаа илгээнэ үү.
  • Бакалаврын зэргийн дипломын хуулбар
  • Дипломын дүнгийн хуудас
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ (байхгүй бол та МГТИС дээр англи хэлний шалгалт өгөх боломжтой)
  • Зорилго (Англи хэл дээрх захидал)
  • Товч намтар CV/resume (Англи хэлээр)

MBA-ийн Бизнес болон Шинжлэх ухааны хичээлийн харьцаа 50:50 бөгөөд хүрээлэн буй орчинд илүү төвлөрөн судалдаг. Энэ нь экологи, геологи, уул уурхайн инженерчлэл, хууль, эдийн засаг санхүү, энтрепренёршип болон менежмент зэрэг салбар хоорондын олон талт судалгаагаар холбогддог. Хичээлийн дөрөв дэх улиралд дипломын судалгааны ажил хийнэ. Хөтөлбөр нь ерөнхий эдийн засаг, бизнес удирлагын хичээлүүдээс гадна хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн менежментийн гүнзгийрүүлсэн хичээлүүдээс бүрдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд Герман, Монгол профессор багш нараар удирдуулан бодит асуудал бүхий судалгаа шинжилгээ, дадлагын ажил, бие даасан төсөл, тэргүүлэх үйлдвэрлэлийн байгууллагатай хамтарсан судалгааны төслүүд дээр ажиллах, өөрийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх боломжтой.

Сургалтын хөтөлбөр нь эдийн засаг бизнес удирдлагын суурь хичээлүүд болон хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага зэрэг илүү нарийн мэргэшүүлэх хичээлүүдээс бүрдсэн байна. Оюутнууд нарийн судалгааны арга зүйд суралцахаас гадна Герман хэл, соёл эзэмших боломжтой.